2011-05-29,13:12

Захидал

Хүүдээ бичсэн захидал

1907 оны нэгдүгээр сарын 26

Сайн байна уу? Хүү минь

Чи явсан ч суулгасан цэцэг чинь үлдээд ургаж байна.

Энэ цэцгийг харах бүрдээ , Миний хүү явахдаа ягаахан цэцэгс үлдээсэн юм гэж бодоход сэтгэлд бахтай байх юм.

Хүү минь! Чи насан туршдаа хаана ч , хэзээ ч, энэ сайхан цэцэгс шигээ сайхан санаа өөрийнхөө тухай сайхан дурсамж үлдээж явбал чиний амьдрал хөнгөн сайхан байх …..... чи хүн бүхэнд хүндлэгдэж, чиний сэтгэл өнөр баян явах болно.

Өгч байх нь авч байхаас ямагт сэтгэлд тааламжтай байхыг мэдэж аваарай.

Сайн сайхныг хүсье.

Захидал

Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгииг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй. Удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж,Ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэднийхэн захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт Ажил болгон хөлстэй гэснийг уншаад маш ихээр баярла дэвхцэв.

Хүү шалавхан хийх ажлын жагсаалтыг гаргав. Үүнд талханд явах 200 төгрөг хог асгах 300 төгрөг ээжтэйгээ зах руу явах 500 төгрөг гэх мэтээр тооцоолоход сарын хөлс 10000 төгрөг болж байв. Мэргэн ухаан олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхий цаасаа сэмээрхэн ээжийнхээ цүнх уруу

хийв.

Өглөө нь жаалхүү сэрэхэд хажууд нь 10000

төгрөг болон бяцхан зурвас байж байв. Өчигдрийн бичсэн өөрийнх нь зурвас шиг мөртлөө ээжийнх нь гарын үсэгтэй тэрхүү цаасан дээр Амь амьдралаа зориулан чамайг төрүүлж, хооллож, бүхий л амьдралаа зориулан чамайг төрүүлж хооллож бүхий л амьдралын чинь турш чамайг харж хандсаны хөлс нь зөвхөн чиний үзүүлэх хайр чинь болон үнсүүлэх гэж өгсөн хацар чинь л юм шүү. Ажлынхаа хөлсөнд олсон зүйлээ сайн сайхан зүйлд зориулаарай гэсэн байлаа.

Шинэ ертөнц сэтгүүлээс

Эхээс ээж нь хүүдээ бичсэн зурвасыг олж цэвэр сайхан хуулж бичээрэй.

Хүү энэ зурваснаас юуг ойлгож авсан бол?

Эхийн санаа үрд

Үрийн санаа ууланд зүйр үгийн утгыг ярилцаад дэвтэртээ бичээрэй.ьЗахиалдаг хацар дууссан ажил төгрөг мэргэн мөрөөдөл сэтгэл амьдрал зурвас хандсан өчигдөр бөмбөг үгсийн балархай эгшгийн үүргийг тэмдэглээрэй.

Тэмдэглэсэн үгсээ ялган аар ээр оор өөр залгавраас тохирохыг бичээрэй.

Нэг үүрэгтэй хоёр үүрэгтэй

…............... бөмбөгөөр


бичсэн: Rose_1006 төрөл: Монгол хэлний хичээл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 336

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)